Ням, 5-р сар 20, 2012
   
Text Size

Миний амьдралын хамгийн сайхан цаг

http://sonin.mn/wp-content/uploads/2011/02/father-and-son.jpgБи 30 нас хүрэхэд хоёр хоног дутуу байлаа. Миний хувьд амьдралынхаа дахин нэг шинэ үе рүү орох гэж буй гэдэгтээ итгэхгүй байсан бөгөөд миний амьдралын хамгийн сайхан мөчүүд ард минь үлдэж байгаа мэт санагдах нь аймшигтай байлаа. Миний хэвшил болсон нэгэн зүйл бол ажилдаа явахаасаа өмнө спорт зааланд очдог байлаа. Өглөө болгон би найз Николайтайгаа зааланд тааралддаг юм. Тэр 79 настай

бөгеөд түүний дүр төрх нь аймаар байдаг байсан. Энэ онцгой өдөр би Николайтай мэндлэхэд тэр миний тамир тэнхээгуй байгаа байдпыг ажиглан хараад ямар нэг юм болоо юу гэж асуув. Тэгэхэд би түүнд 30 нас хүрч байсан ба энэ тухай сэтгэл зовниж байгаагаа хэлсэн.
Би Николайгийн насанд хүрэхээр амьдралаа яаж эргэж дурсах бол гэж гайхшрав. Би түүнээс "Таны амьдралын хамгийн сайхан үе хэзээ байсан бэ? гэж асуув. Тэр огтхон ч түдгэлзэлгүй -За, Жое чиний гүн ухааны асуултанд гун хариулт өгье гээд: -Би багадаа Австрид амьдарч байсан. Тэр үед бүгд л намайг халамжилдаг, би эцэг эхтэйгээ хамт байсан нь миний амьдралын хамгийн сайхан үе байсан. Удалгүй би сургуульд орж суралцаад нь дараа нь анх ажилд орж хариуцлагатай чармайж ажилласны хүчинд анхны цалингаа авахад тэр бол миний амьдралын бас нэгэн сайхан цаг байж билээ. Би анх эхнэртэйгээ танилцаж, түүнд дурласан нь миний амьдралын хамгийн сайхан хэзээ ч мартагдашгүй цаг хугацаа болж үлджээ.
Дэлхийн хоёрдугаар дайны үед би гэр бүлээ аврахын тулд эхнэртэйгээ Австри руу нүүж Хойд Америкийн хил дээр эсэн мэнд ирж, дараа нь бид Канадад очиж амьдралаа эхэлсэн минь миний амьдралын хамгийн сайхан цаг байсан. Удалгүй би залуухан аав болж хүүхдүүдээ өсч том болохыг харах нь миний амьдралд хамгийн аз жаргалтай сайхан мөчүүд байжээ.
Харин одоо, би 79 настай, миний бие маань эрүүл сайн байгаа бөгөөд би эхнэртэйгээ анх учирч, түүнийг хайрласан тэрхүү хайр маань одоо ч хувираагүй байгаа нь миний амьдралын хамгийн гайхамшигтай сайхан цаг юмаа.

 

Сэтгэгдэл үлдээх:

Login Form