Ням, 5-р сар 20, 2012
   
Text Size

Африк ба гутлын бизнес

http://www.ultrafootballboots.co.uk/news/wp-content/uploads/2008/08/boots-for-africa1.pngНэгэн гутлын компани Африкт гутал экспортлохоор худалдааны бодлого боловсруулжээ. Тэгээд хоёр ажилтнаа тийш явуулж зах зээлийн судалгаа хийлгэсний дараа тэд тус тусдаа ийм тайлан өгчээ. Нэг нь "Африкийн ихэнх хүн хөл нүцгэн явдаг учраас гутал нийлүүлбэл эвгүй санагдаад бүгд тайлж хаяна" гэж экспортыг боломжгүй гэж тайлагнав.
Харин нөгөө нь "Бидний нийлүүлэлтийн зах зээл нээлттэй байна. Африкийн хар арьстан дунд гутал өмссөн хүн бараг байхгүй учраас тэдэнд гутлын ашиг тусыг мэдүүлж, худалдааны нарийн арга тактикийг боловсруулбал

Африк бидний хамгийн том зах зээл болно." гэж хэлжээ.
Бидний өмнө ямар нэгэн ажил тулгах үед бид өөдрөг ба гутрангуй хандлагын аль нэгийг сонгох болдог. Амжилтыг хүсч байвал амжилт олно гэсэн үзэл бодолтойгоо нөхцөл байдлыг шийдвэрлэж, ирээдүйг урьдчилан тооцож, өөдрөг үзэл бодолтой байх хэрэгтэй. Энэ хоёр ажилтан шиг тус бодлын зөрүү нь амжилт алдааг тодорхойлно. Магадгүй нэг ажилтан нь өөдрөг үзэл бодлоор, нөгөө ажилтан нь гутрангуй үзлээр ажилд хандаж ирсэн байх л даа. Мэдээж хоёр ажилтны хэнийх нь бодол зөвийг түр тавиад энэ нь боломжтой юу, боломжгүй юу гэдгийг бодох нь зүйтэй.

 

Сэтгэгдэл үлдээх:

Login Form