Ням, 5-р сар 20, 2012
   
Text Size

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ГЭР БҮЛЭЭС СУРАЛЦАХЫГ ХҮСЭГЧЭД

Төрийн албан хаагчийн гэр бүлээс суралцахыг хүсэгчдэд

Хэн хамрагдах вэ?

  • Өмчийн бүх хэлбэрийн коллеж, их, дээд сургуулийн дипломийн болон бакалаврын шатлалд төрийн албан хаагчийн гэр  бүлээс өдрийн ангид зохих журмын дагуу элсэн суралцаж байгаа нэг оюутан

Бүрдүүлэх материал

  • Өргөдөл
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
  • Эцэг, эх, асран хамгаалагч, суралцагчийн иргэний үнэмлэхний хуулбар. /Нас барсны гэрчилгээний, салсан шүүхийн шийдвэрийн хуулбар, ажилгүй, группт бол хорооны тодорхойлолт/
  • БСШУЯ-ны томилолт
  • Эцэг эхийн ажлын газрын тодорхойлолт
  • Эцэг, эх нь хоёулаа төсөвт байгууллагад ажилладаг бол нөгөө байгууллагад ажилладаг эцэг/эхийн ажлын газраас хүүхдийн сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлээгүй тухай байгууллагын тодорхойлолт

Гэрээ баталгаажуулах

  1. Төрийн албан хаагч дээрх материалыг бүрдүүлэн жил бүрийн 8 сарын 1-ны дотор  ажиллаж буй байгуллагадаа өгч, сургалтын төлбөрийн гэрээг хийж, нотариатаар баталгаажуулна.
  2. Төрийн албан хаагчийн ажиллаж буй төсөвт байгуллага нь материалыг хянан үзэж төлбөрийн гэрээг үндэслэн оюутныг санхүүжүүлэх тухай тушаал гаргаж дээд шатны байгуллагад хүгүүлнэ.
    • Орон нутгийн төсөвтэй харьцдаг төсөвт байгуллага нь жил бүрийн 8 сарын 1-ний дотор аймаг, дүүргийн Засаг даргад;
    • Төвлөрсөн төсөвтэй харьцдаг төсөвт байгууллага нь жил бүрийн 8-р сарын 25-ны дотор Сургалтын төрийн санд;
  3. Аймаг дүүргийн Засаг дарга нь төсөвт байгууллагуудаас ирүүлсэн тушаалыг нэгтгэж захирамж гарган холбогдох материалын хамт жил бүрийн 8-р сарын 25-ны дотор Сургалтын төийн санд ирүүлнэ.
  4. Сургалтын төрийн холбогдох материалыг шалган нягталж гэрээг баталгаажуулснаар сургалтын төрийн гэрээ хүчин төгөлдөр болно.

Гэрээг түтгэлзүүлэх

  • Төрийн албан хаагч нь

- Ажилаас гарсан

- Тэтгэвэрт гарсан

- Нас барсан

- Группт орсон тохиолдолд гэрээг түтгэлзүүлнэ.

  • Оюутан нь засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу гадаадын их сургууль, коллежид суралцах болсон тохиолдолд сургалтын төлбөрийн гэрээг цуцлана.

Бусад асуудал

  • Хоёрдахь дээд боловсол эзэмшихийг хүссэн тохиолдолд энэхүү журам үйлчлэхгүй.
  • Төрийн албан хаагчийн зөвхөн нэг оюутны сургалтын төлбөрийг төрөөс хариуцна. Төрийн албанаас халагдсан, чөлөөлөгдсөн тохиолдолд оюутны сургалтын төлбөрийн санхүүжилтыг зээлийн буюу бусад хэлбэрт шилжүүлнэ.
  • Давтан үзэх хичээлийн болон цуглуулбал зохих кредитээс илүү гаргаж сонгосон хичээлийн сургалтын төлбөрийг суралцагч өөрөө хариуцна.
  • Оюутан зохих журмын дагуу чөлөө авах тохиолдолд сургалтын төлбөрийн санхүүжилтийг түр түтгэлзүүлэх бөгөөд үргэлжлүүлэн суралцах үед нь сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлнэ.
  • Төрийн зардлаар суралцаж байгаа оюутан сургуулиас хасагдсан, чөлөөлөгдсөн, сургууль мэргэжлээ солисон тохиолдолд төрийн албан хаагчийн бусад хүүхдэд сургалтын төлбөрийг шилжүүлж болохгүй.

Дээд боловсрол эзэмшүүлэхэд олгох зээл, буцалтгүй тусламжийн санхүүжилтийн хэмжээ 451/318 хамтарсан тушаалын хавсралт

 

Мэргэжлийн чиглэл

Бакалаврын боловсрол

1

Боловсрол судлал , багш

520.0

2

Хүмүүнлэг, нийгмийн ухаан, бизнес, хууль зүй, нийгмийн хамгаалал, үйлчилгээний хүрээ

350.0

3

 

Байгалийн ухаан

470.0

-Компьютерийн ухаан

620.0

4

Хөдөө аж ахуй, ойн аж ахуй

570.0

5

 

Техникийн шинжлэх ухаан

620.0

-Бүх төрлийн тээвэр

620.0

6

Урлаг

650.0

7

Эрүүл мэнд

620.0

-Нийгмийн хангамж

350.0

-Сувилахуй

350.0

Төрийн албан хаагчийн гэрээний маягтыг эндээс татаж авна уу http://www.stf.mecs.gov.mn/

БСШУЯ-ны Сургалтын Төрийн Сан

Сэтгэгдэл үлдээх:

Login Form