Мэдээ
Өнөөдөр юу болов?
Арван төгрөгний хүч
Өнөөдөр юу болов?
Арван төгрөгний хүч
Арван төгрөгний хүч
“10 ₮ хүч” аян “Ногоон ирээдүй” төслийн удирдамж
НЭГ: Зорилго
- Монголын хүүхэд, залуучуудад бусдад туслах бодит дадал зуршил, зан чанарыг төлөвшүүлж ирээдүйдээ эзэн болох чадварыг эзэмшүүлнэ.
- Ухамсар, зүрх сэтгэлийн ядуурлыг шийдсэнээр бидний үр хүүхдийн ирээдүйн амьдралын баталгааг бэлтгэх суурийг тавина.
- Монгол үндэстэн, хүн төрөлхтөн нэгэн гэр бүл хэмээх ухамсар алсын харааг хэрэгжүүлэх соёлыг түгээн дэлгэрүүлнэ.
ХОЁР:
Ерөнхий зохион байгуулагч: Дэлхийн Энхийн их наадам, 10 ₮ ХҮЧ САН
Хамтран зохион байгуулагч: “Оюуны Эрэл” Оюутны Холбоо, Залгамжлагч холбоо
Мэдээллийн ивээн тэтгэгч: UBS телевиз
ГУРАВ: Үнэт зүйл
- Хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ.
- Дуслыг хураавал далай.
- Эзэн хичээвэл заяа хичээнэ.
- Олны хүч оломгүй далай
ДӨРӨВ: Зарчим
- Нээлттэй
- Шударга
- Тууштай
- Сайн дураараа
ТАВ: Уриа
- 1 хүүхэд + 1 мод = 1 сая мод НОГООН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ.
- Ухамсар, зүрх сэтгэлийн ядууралд баяртай гэж хэлцгээе.
- 10 төгрөг таны, миний амьдралыг өөрчилнө.
ЗУРГАА: Үйл ажиллагаа, үе шат
1-р үе шат: Хүүхдийн орчныг ногоон бүс болгох \2011.05.07- 06.07\
2-р үе шат: Хүүхэд залуусын ногоон орчин бүтээх төсөл бүтээлч ажлыг дэмжих \2011.06.15 - 07.15\
3-р үе шат: Амьдралын боломжгүй хүүхдүүдийг хамгаалан дэмжих \2011.07.20-08.24\
ДОЛОО: Журам
- Хандивын хайрцгийг олгогдсон эрхийн дагуу ашиглана.
- 001-300 хүртэлх серийн дугаартай оролцогчид хууль ёсны дагуу бусдаас хандив цуглуулж хамтран ажиллах эрхтэй.
- 301-ээс дээш серийн дугаартай оролцогчид зөвхөн өөрийн гэр бүл, хамт олны хүрээнд цуглуулах эрхтэй.
- Цуглуулсан хандиваа дансаар хийх, “10 ₮ ХҮЧ САН” –гийн байранд хүлээлгэн өгөх боломжтой.
1 жилийн алсыг хардаг улс үндэстэн хоол хүнс базаадаг.
10 жилийн алсыг хардаг улс үндэстэн мод тарьдаг.
100 жилийн алсыг хардаг улс үндэстэн хүнээ хүмүүжүүлдэг.
Нийгмийн асуудал, ядуурлыг шийдэх арга зам нь мөнгө бус сэтгэлгээ, ухамсарын өөрчлөлт юм. Үүнийг хамтдаа шийдэцгээе.
Website: www.leader.mn, www.kid.mn, www.oyunii-erel.blogspot.com
Лавлах утас: 88106097, 98106097, 98111047, 99822190

Сэтгэгдэл үлдээх: