Өнөөдөр юу болов?
Гар бөмбөгийн тэмцээн
Гар бөмбөгийн тэмцээн
“Энхийн төлөө спорт энх тайван” уриатайгаар “Оюуны эрэл” Оюутны холбооноос санаачилан 2 дахь жилдээ Монголын их дээд сургуулиудын дунд зохион байгуулж буй спортын наадмын хүрээн дэх Гар бөмбөгийн тэмцээнд нийт 22 багийн 170 гаруй тамирчид оролцон амжилттай боллоо.
Гар бөмбөгийн тэмцээнийг нээж GPYC “Оюуны эрэл” оюутны холбооны тэргүүн Б.Насанбаяр баяр хүргэн амжилт хүсч, анхны бөмбөгийг амжилттай давуулснаар эхэлсэн тоглолтууд бүтэн өдрийн туршид хөгжөөн дэмжигчдийн уухайгаар хүч түрэн ялалт, бахархал дүүрэн үргэлжилсэн юм.
Финалын тоглолтууд ч ёстой улсын аваргаас ч дутархааргүй ширүүн өрсөлдөж байсан. 3 зооны тоглолтуудаас А зооноос Дарханы баг, В зооноос ШУТИС-ийн баг, С зооноос ХААИС-ийн баг тамирчид тус тус гарч, харин эмэгтэй баг тамирчдаас А зооноос МУБИС, В зооноос МУИС-ийн 2-р баг, С зооноос ЭМШУИС-ийн баг тамирчид тус тус шалгарч дахин E, F зоонд хуваагдан тоглолоо. Энэ үед “Яргай загас” хэмээн алдаршиж буй дуучин Золбоо тамирчидад амжилт хүсч өөрийн уран бүтээлийн дээжээс хүргэсэн нь тамирчдын ялалтыг дэмжин хөгжөөсөн сайхан үйл явдал байлаа.
Ийнхүү өрсөлдөөн, хурд хүч, дүүрэн багуудын тоглолтуудаас Эрэгтэй баг тамирчдаас хүрэл медалын төлөө МУИС-ийн 1-р баг , МУИС-ийн 2-р багууд тоглож МУИС-ийн 2-р баг хожлоор хүрэл медалийн эзэн боллоо. Алтан медалийн төлөө ШУТИС, ХААИС-ийн баг тамирчид өрсөлдөж ШУТИС-ийн баг алтан медаль, ХААИС -ийн баг мөнгөн медалийн эзэд боллоо.
Эмэгтэй баг тамирчдаас хүрэл медалийн төлөө ЭМШУИС, МУИС-ийн 1-р багууд өрсөлдөж ЭМШУИС-ийн баг тамирчид хүрэл медалийн эзэн болж алтан медалийн төлөө ШУТИС, ХААИС-ийн баг тамирчид өрсөлдөж ШУТИС -ийн баг алтан медалийн эзэн болж ХААИС-ийн баг мөнгөн медалийн эзэн боллоо.
Хос алт, мөнгөн медалийн эздээр ШУТИС, ХААИС-ийн багууд тодорч олныг шуугиулж байлаа.
Монголын их дээд сургуулиудын дунд зохион байгуулж буй спортын наадмын хүрээн дэх Гар бөмбөгийн тэмцээнд нийт 22 багийн 170 гаруй тамирчдаас шилдэг эрэгтэй тоглогчоор Энх-Орчлон дээд сургуулийн оюутан О. Мөнхжаргал, шилдэг эмэгтэй тоглогчоор Батлах хамгаалах дээд сургуулийн оюутан Т.Ариунаа шалгарлаа.
Сэтгэгдэл үлдээх: