Пүрэв, 2-р сар 23, 2012
   
Text Size

Алсын хараа

Монгол улсыг Дэлхийн Энхийн үйлсэд тэргүүлэгч загвар үндэстэн болоход өөрчлөлтийг авчрах залуу удирдагчдыг дэмжин хөгжүүлнэ.

Эрхэм зорилго

  • Бид өөрсдийн хязгаараа давж, зарчимлаг амьдралын хэв маягийг дадлагажуулснаар хувь хүний амжилт, сайн сайхныг бий болгоход чиглэнэ.
  • Жинхэнэ гэр бүлийн үнэнч сайн сайхан харилцаа нь нийгэм болоод дэлхий дэх өнө мөнхийн амар амгалан энх тайвныг бүтээнэ гэдэгт бид итгэдэг.
  • Бид их дээд сургуулийн оюутнуудад үйлчилснээр тэдний ирээдүйн гэр бүл болоод ажил амьдралд нь бэлтгэл болох ёс суртахуунлаг, ёс зүйт харилцааг дэмжин хөгжүүлнэ.

"Оюуны Эрэл" Оюутны холбоо

Манай байгууллага нь “Оюуны Эрэл” нэртэйгээр хууль зүйн яаманд 2005 оны 7-р сарын 21 ны өдөр албан ёсоор бүртгүүлж улсын данстай байгууллага болсон билээ.
Бид хүний нийгмийн зохистой харилцааны үндсийг оюутнуудад ухамсарлуулж, тэднийг дадлагажуулсанаар гэр бүл, сургууль, үндэстэн, дэлхийн соёлд өөрчлөлтийг хийхээр зорьж байгаа юм.

Энэ үйлсийн төлөө дэлхийн 160 гаруй орны оюутан залуучууд нэгдэн олон улсын чуулга уулзалт, удирдагчийг хөгжүүлэх хөтөлбөрүүд, энх тайвны төслүүдэд оролцож байна.

"Оюуны Эрэл" оюутны холбоо нь зөв төлөвшил, ухамсар бүхий ирээдүйн удирдагчдыг бий болгохын тулд оюутны ёс суртахууны үндсэн үнэ цэнэд чиглэсэн төрөл бүрийн уулзалт, хэлэлцүүлэг, сургалтууд бодитоор дадлагажуулах сайн дурын үйлчлэхүйн төслүүдийг зохион байгуулдаг төрийн бус байгуулга юм.

Манай байгуулгын үйл ажиллагаа Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотууд болон орон нутгийн томоохон Их дээд сургуулиудад төвлөрсөн хөгжлийн төв, клубын гишүүнчлэлээр дамжуулан нээлттэйгээр олон нийтэд боловсрол олгож байна.

Бидний бүтээхийг хүсч буй үр дүн

Үнэт зүйлс

  1. Илүү өндөр зорилгийн төлөө амьдрах
  2. Эзний ухамсартай байх
  3. Багаар ажиллах
  4. Агуу хүсэл мөрөөдөлтэй байх

Тангараг

  1. Би хэзээд илүү өндөр зорилгын төлөө амьдрах болно.
  2. Би аливаад эзний ухамсартай хандаж үлгэр жишээ байна.
  3. Би бусдыг хүлээн зөвшөөрч цаг ямагт багийн ажиллагааг эрхэмлэнэ.
  4. Би үргэлж аугаа хүслийг дээдэлж идэвхтэйгээр өөрийгөө сорих болно.

 

Сэтгэгдэл үлдээх:

Login Form