Үнэт зүйлс
Сайнаас агууд дэвших
Сайнаас агууд дэвших
Хүрдэн дугуй эргүүлж - Брэндийг бүтээж урагшилья
Аугаа байгууллагыг бүтээхийн тулд үүнийг хийчихвэл болно гэсэн ганц зүйл, эсвэл нэг аугаа хөтөлбөр, эсвэл зохион бүтээлт, аз буюу ид шид байхгүй. харин үүний оронд асар том, хүнд хүрдэн дугуйг эргүүлж байгаатай зүйрлэж болно. Асар их чармайлтаар түлхэх ёстой. Өдөр бүр, долоо хоногоор, сарын турш бараг хөдлөөгүй мэт
санагдавч бүхий л хүчээрээ түлхэх ёстой. Асар их чармайлтын эцэст ганцхан см л хөдөлсөн байхыг харна. Гэсэн хэдий ч зогсохгүй. Бууж өгөлгүйгээр, тасралтгүй чармайлтаараа дугуйг эргүүлж нэг бүтэн тойрог хийлгэнэ. Гэсэн ч зогсохгүй. Түлхсээр л байх болно.
Ухаалаг ба зөв зүгт тасралтгүй түлхсээр хүрд арай хурдан эргэж эхэлнэ. Түлхсаар байтал дугуй 2 бүтэн эргэнэ, тэгээд 4..., 8..., дугуй хүчээ хуримтлуулна..., зуу..., эргэлт бүрээсээ эрч хүч нэмнэ, мянга..., арван мянга..., зуун мянган удаа эргэх болно. Тэр цэгт - Аугаа тэсрэлт хийнэ, шинэ орон зайд нэвтрэн орно! Эргэлт бүр өмнөх чармайлтын үр дүнд суурилж, цааш үргэлжлэн бий болно. Хүрдэн дугуй урагш бараг яаж ч зогсоох боломжгүйгээр асар их хурдыг аван эргэлдэх болно. Ингэж та аугаа зүйлийг бүтээдэг юм.
Сэтгэгдэл үлдээх:


