Боловсрол
Үнэт зүйлс
Бусдыг сонсож сурах
Үнэт зүйлс
Бусдыг сонсож сурах
Бусдыг сонсож сурах
"Сонирхолгүй зүйл гэж байхгүй, зөвхөн сонирхолгүй хүмүүс л гэж байдаг"

- Ярилцаж буй хүнээ хүслээрээ сонс. Хэн нэгэнд би анхаарлаа хандуулж, сонсогч болох гэж байгаа бол эхлээд анхаарлаа төвлөрүүл. Өөртөө сонсох хүсэл төрүүлж, шийдвэр гарган түүнийгээ хэрэгжүүлж сурах нь чухал.
- Сайн санаатай бай. Ярилцагчидтай ойртон сууж, тохойгоо өвдгөн дээрээ тавиад, хуруугаараа зөөх мэт гараараа чамархайныхаа дагуу хөмсгөө тулж, нүдрүү нь харцаараа хүчтэй холбоогоо хадгалах нь чухал.
- Өөрөө ярихаа боль. Yе үе өөрсдийн тайлбартаа зогсолт хийж, сонсож байгаа хүндээ хэлэх зүйлсийг нь хэлүүлэхийн тулд хүүрнэн яхилцах хэрэгтэй. Дуугүй байхын эерэг тал нь бид өөрсдөө бага ярих.
- Ярилцагчийнхаа сэтгэлийг хөдөлгө. Хүмүүсийн мэдрэмжийг ойлгосноор бид тэднийг юугаар дутагдаж, юунаас айж байгааг нь мэдэж болно. Сэтгэл хөдөлгөсөн талархал илэрхийлж занших, хүмүүст өөрсдийг нь хүндэтгэн ойлгож байгаагаа харуулах нь чухал.
- Ямар нэг юманд сатаарахгүй байхыг хичээ. Сайн сонсогчид ярилцаж буй хүндээ анхаарлаа бүрэн чиглүүлж эргэн тойронд болж буй ямар нэгэн саадаас хамааралгүй түүнд анхаарлаа хандуулдаг.
- Харилцаа нь хариуцлага шаарддаг. Ярьж буй хүний үгийг нь яаж хүлээн авч байгаагаа бид идэвхтэй харуулж, харин өөрсдөө ярьж байх үедээ сонсогчдоо тэдний хариу үйлдэл ямар байх ёстойг нь ойлгуулах хэрэгтэй.
- Yргэлж нааштай хариулт өг. Бид хүмүүсийн ярьж байгаа зүйлтэй санал нийлэхгүй байсан ч тэдэнд үргэлж нааштай хариулт өгөх энэ чадвар нь итгэлтэй, чөлөөтэй харьцааг хадгалахад тус болдог. Мөн нарийн тодорхой асуултуудыг асууснаар харилцагчаа дэмжиж бас өөрийнхөө саналыг битүүхэн хэлж түүнтэй санал нэгдэх нь зөв.
Эх сурвалж: Яруусэтгэгч сониноос...
Сэтгэгдэл үлдээх:


