Үнэт зүйлс
Арвич хямгач чанар
Арвич хямгач чанар
Арвич хямгач чанар
Эсрэг чанар: Үрэлгэн зан
Зөвхөн шаардлагатай зүйлийнхээ л төлөө зарлага гаргахыг өөртөө болон бусдад зөвшөөрдөг байх:
Коала буюу уутат баавгай: Коалагийн гол хүнс болох эвкалиптын (хагдардаггүй далдуу) навч нь шим тэжээл маш багатай учраас жижигхэн биетэй энэ сүүн тэжээлт амьтан өөрийнхөө эрч хүчийг ихэд эрхэмлэж, маш хянуур зарцуулдаг аж. Энэхүү уутат баавгай нь ядарч туйлдахаас сэргийлж нэг мөчрөөс нөгөөгийн хооронд авирахдаа хүчээ аль болох гамнахыг хичээн аяархан хөдөлдөг байна.
Арвич хямгач байхын тулд эн тэргүүнд хийх ёстой зүйлс:
- Өөрийнхөө хэрэгцээг мэддэг бай.
Хүсэл хэрэгцээ хоёроо ялгаж салгаж сур.
- Чанар сайтай, үнэ хямдтайг нь олохыг хичээ.
Бүтээгдэхүүн, эсвэл үйлчилгээний талаар мэдэж байх хэрэгтэй. Загвар зохиомж, ашиг тус, үнэ ханшийг нь судалж, хооронд нь харьцуул.
- Төлөвлөгөө гарган мөрд.
Төсөв гаргаж, өөрт байгаа нөөц бололцоог хамгийн сайнаар ашиглахын тулд зарцуултандаа зохицуулалт хий.
- Зарцуулалтаа хяна.
Ямар зүйл дээр өөрийгөө хянаж захирах, төлөвлөгөөний аль хэсгийг өөрчлөхөө тодорхой болгохын тулд тооцоо хөтөл.
- Маргаашдаа зориулан хойш нь хадгал.
Гэр бүлийнхээ ирээдүйн, гэнэтийн шаардлага гарахад хэрэглэж, гачигдаж дутагдсан хүмүүст туслах зорилгоор мөнгө хураа.
Хэр арвич хямгач хүн бэ гэдгээ үнэлж дүгнэх нь:
- Юм худалдаж авахдаа үүрэг хариуцлагаа биелүүлэхэд тань шаардлагатай эсэх талаар цэгнэж үздэг үү?
- Та боломж, бололцоо бүрийг эрж хайн, хамгийн сайн наймаа хийх гэж хичээдэг үү?
- Та өөртөө нэн шаардлагатай зүйлсийг тодорхойлж зөв эрэмбэлэн, гарах зардлыг бодож тооцоолсон уу?
- Та орлого, зарлагаа цаг тухайд нь тооцон хүснэгт хөтөлдөг үү?
- Гэнэтийн яаралтай тохиолдолд зарцуулах, томоохон хэмжээний худалдан авалт хийхэд хэрэглэх мөнгө бэлдэж байна уу?
Би дараах зүйлийг хэрэгжүүлнэ.
Үүнд:
- Хэмнэлтээ ихэсгэж, зарцуулалтаа багасгана.
- Байгаа зүйлээ ариг гамтай, бүрэн дүүрэн ашиглана.
- Чанар сайтай, үнэ хямдтайг нь олохыг хичээнэ.
- Мөнгө санхүү, цаг зав, эрч хүчээ зөв хуваарилна.
- Хүсэл, хэрэгцээ хоёр ялгаж салгаж сурна.
Сэтгэгдэл үлдээх:


