Ням, 5-р сар 20, 2012
   
Text Size

Мэдрэмжтэй чанар

Ойр тойрныхоо хүмүүсийн байр байдал сэтгэл хөдлөлийг анзаарч ойлгох

Цагаар хөлт туулай: Цагаан хөлт туулайн чих тун сонор учраас хэний ч үл анзаарам чимээг алдалгүй сонсож, юуны чимээ болохыг нь хүртэл алдаа мадаггүй тодорхойлж чаддаг аж. Мөн түүнчлэн маш сайн хөгжсөн үнэрлэх мэдрэмжээ ашиглан хоол хүнсээ төвөггүй олж иддэг байна.

Мэдрэмжтэй байхын тулд эн тэргүүн хийх ёстой зүйлс:

  • Сайн ажигла.

Хүний байр байдал, дууны өнгө, ааш занд нь гарч байгаа үл ялих өөрчлөлт ч хүртэл түүний хандлага ба сэтгэл хөдлөлийг илтгэн харуулах тул эдгээрийг сайн анзаарч бай.

  • Анхааралтай сонс.

Тухайн хүн хэлж буй үгээрээ юу илэрхийлж байгааг анхааран сонс. Мөн дуугүй байгаа нь юуг илэрхийлж байгааг олж мэд.

  • Ойлгохыг хичээ.

Ойлголцоход тус болохуйц, хэт тулгамдуулахгүй асуултуудыг асуу.

  • Бусдын сэтгэл санааг ойлго.

Бусдыг шүүлгүй, догдолсон сэтгэлийг нь унтраалгүйгээр тэдний сэтгэл санаа, туулсан зовлон жаргалыг нь ойлго.

  • Чадах зүйлээ хий.

Бусдыг сонсох, эсвэл ямар нэг тодорхой зүйлээр туслах гэх мэтчилэн өөрийгөө хийж чадах зүйлийг олж тодорхойл

Хэр мэдрэмжтэй хүн бэ гэдгээ үнэлж дүгнэх нь:

  • Та бусдын байр байдлыг ажиглаж, ямар нэг зүйл хэвийн биш байгааг анзаардаг уу?
  • Та бусдын хэлэх гэсэн зүйлийг нь ойлгохыг хичээдэг үү?
  • Та бусдыг ойлгохын тулд асуулт тавьдаг уу, эсвэл тэдний сониуч занд нийцүүлэхийн тулд асуулт тавьдаг уу?
  • Та бусдыг баяр хөөр, зовлон шаналлыг мэдэрдэг үү?
  • Бусдад тусалж чадна гэдгээ мэдсээр байж туслахгүй өнгөрч байсан удаатай юу?

Би дараах зүйлсийг хэрэгжүүлнэ.

Үүнд:

  • Бусдын бүрэн гүйцэт сонсоно.
  • Нүүр царайных нь хувирлыг ажиглана.
  • Дуунынх нь өнгийг анзаарна.
  • Өөрийгөө бусдын оронд тавьж үзнэ.
  • Санаа тавьж байгаагаа харуулна.



Сэтгэгдэл үлдээх:

Login Form