Ням, 5-р сар 20, 2012
   
Text Size

Боловсон чанар

 

Эсрэг чанар: Бүдүүлэг зан


Ойр тойрныхоо хүмүүст таагүй байдал учруулахгүйн тулд өөрийн эрх чөлөө, дур зоргыг хязгаарлах

Ойн чоно маш хүчирхэг араатан. Гэвч ганц чонын хүчийг сүрэг чоныхтой харьцуулахад өчүүхэн юм. Чононууд олуулаа байхдаа өөрсдөөсөө хамаагүй том, хавьгүй хүчтэй амьтдыг агнаж чаддаг. Боловсон байхын тулд эн тэргүүнд хийх ёстой зүйлс:

  • Ойр тойрондоо санаа тавь:

Аливаа зүйлсийн байдаг газрыг мэдэж ав. Өмч хөөрнгөнд хэрхэн хүндэтгэлтэй хандаж, ахуй соёлын хувьд юуг хэрэгжүүлж болохыг олж мэд.

  • Бусдыг анзаардаг бай.

Бусдад мэдрэмжтэй хандаж, хийж байгаа зүйлд нь анхаарал хандуул. Тэдэнтэй мэндэл, сэтгэл санааг нь тайван байлга, мөн тэднийг ойлгохын тулд анхааралтай сонсож, ажигла.

  • Ялгаатай талуудад нь хүндэтгэлтэй ханд.

Бодит ялгаануудыг хүлээн зөвшөөрч, бусадтай маргахыг биш, харин ярилцахыг урьтал болго. Бусдын нүдээр харахыг хичээ.

  • Давуу, дээгүүр авч үзэх зүйлийн талаар эргэцүүлэн бод.

Хамтран ажиллаж, харилцаж буй хүмүүсийнхээ хувийн зан чанар, авьяас чадвар, дур сонирхол, хүсэл тэмүүллийг хүндэл.

  • Шийдвэрлэхийг зорь

Та хэн нэгнийг гомдоох юмуу, эсвэл хэн нэгэнд гомдсон бол сайн зан чанарын талаарх зарчмуудыг баримтлан, тухайн нөхцөл байдлыг шийдвэрлэ.

Хэр боловсон хүн бэ гэдгээ үнэлж дүгнэх нь:

  • Та ойр тойрныхондоо саад болохгүйн тулд анхааралтай ханддаг уу?
  • Та бусдад тусалдаг уу, эсвэл бусдаас тусламж горьддог уу?
  • Та бусдыг ойлгохоос илүүтэй уралдаж мэтгэлцэх сонирхолтой юу?
  • Хүмүүст таныг өөрсдийг нь хүндэлдэг гэж хэлэх үү?
  • Та зөв зүйтэйг хийх гэж үздэг үү? Эсвэл зүгээр л зөрчилдөхөөс зайлхийдэг үү?


Би дараах зүйлийг хэрэгжүүлэнэ.
Үүнд:

  1. Эргэн тойрондоо байгаа хүмүүсийн анхаарч байна.
  2. Бусдын сэтгэлийг хүндэлнэ.
  3. Бусдыг доромжилсон, таагүй үг хэллэг хэлэхгүй.
  4. Олон хүний дунд чанга хөгжим тавьж сонсож байхгүй.
  5. Зөв, даруухан хувцаслана.

Сэтгэгдэл үлдээх:

Login Form