Ням, 5-р сар 20, 2012
   
Text Size

Биеэ захирах чадвар

Эсрэг чанар: Зоргоороо зан


Буруу дур хүслээс татгалзаж, зөвийг үйлдэх

Хар баавгай. Хойд Америкийн ичээнд ордог ойн тарвага, зурам мэтийн амьтныг бодвол хар баавгай үр төлд нь аюул тулгарсан үед дөрвөн сарынхаа нойрноос сэрж чаддагаараа ялгаатай аж.

Биеэ захирдаг байхын тулд эн тэргүүн хийх ёстой зүйлс:

  • Өнөөдрөөс чанагш хар.

Өнөөдрийн шийдвэр, сонголтууд ирээдүйд хэрхэн нөлөөлөх талаар бодолцон, түр зуурын сэтгэл хангалуун байдлаас хавьгүй илүү үндэслэлийг боловсруул.

  • Алхаа гишгээгээ хамгаал

Зан чанарыг тань эвдэх зүйлсэд найр тавихаас зайллхий. Өөрийнхөө сул талыг олж харан өөртөө хил хязгаар тогтоо.

  • Өөрийгөө хязгаарла.

Гаргах хариу үйлдлээ урьдчилан тогтож, түргэн зан эсвэл уур хилэн зөв хариу үйлдэл үзүүлэх эхний дохио болго.

  • Татгалз.

Сэтгэлийн тань тэвчээрийг барах хүмүүстэй холбогдохоос зайлсхий.

  • Хариуцлагатай байхыг эрмэлз


Ахин дахин бүтэлгүйтэвч бусдын нүдэн юу ч болоогүй мэт царайлан өөрийгөө бусдаас тусгаарлахын оронд өөрт чинь туслалцаа хэрэгтэй байгааг хүлээн зөвшөөр.

Хэр зэрэг биеэ захирч чаддагаа үнэлж дүгнэх нь:

  • Та шийдвэр гаргаж байхдаа энэ нь ирээдүйд танд болон таны болон таны эргэн тойронд байгаа хүмүүст хэрхэн нөлөөлөх талаар боддог уу?
  • Та өөрийнхөө сул талуудыг өөгшүүлдэг үү, эсвэл гэнэтийн аюулаас сэргийлэх арга замыг хайж олдог уу?
  • Та хүнд нөхцөлд орохынхоо өмнө юу хийх ёстойгоо шийддэг үү?
  • Ойр дотно харилцаа тогтоосон хүмүүс тань зан чанарт хэрхэн нөлөөлөх талаар та эргэцүүлэн боддог уу?
  • Таны сул талуудыг засаж, таныг илүү хүчтэй болгож чадах хүмүүстэй илүү ойр холбоотой байдаг уу?

Би дараах зүйлийг хэрэгжүүлнэ.

Үүнд:

  • Ямар ч зүйлийг бодлогогүй түргэн зангаар хийхгүй.
  • Дур хүслээ эдлэх эрхтэйгээр эн зэрэгцүүлэхгүй.
  • Өөрийн гэсэн хил хязгаарыг тогтооно.
  • Уур хилэнг ямар нэг юм болохгүй байгаагийн дохио гэж үзнэ.
  • Буруу зүйлээс холдон зайлсхийнэ.

 

·

Сэтгэгдэл үлдээх:

Login Form