Анхааралтай чанар
Анхааралтай чанар
Эсрэг чанар: Сатаарамтгай
Тухайн хүн буюу ажил үүрэгт бүрэн төввлөрснөөр хүндэтгэж, үнэлж цэгнэж байгаагаа илэрхийлэх
Цагаан сүүлт бугын сонсгол нь маш хурц билээ. Түүнчлэн харах, үнэрлэх мэдрэмж ч сайтай. Гэхдээ бугын анхаарал сэрэмжтэй байдал нь зөвхөн эдгээр онцгой мэдрэмжээс хамаардаггүй. Тэрээр харж, сонсож үнэрлэж байгаа зүйлдээ бүрэн төвлөрдөг. Буга маш сонор бөгөөд сонссон зүйлдээ хариу үйлдэл үзүүлэхдээ тун ч шаламгай аж. Тийм болохоор анчны сумын исгэрээг хүртэл сонсоод чадамгай бултдаг байна.
Анхааралтай байхын тулд байхын тулд эн тэргүүнд хийх ёстой зүйлс:
• Хүн тантай ярих үед өөдөөс нь хар.
Хүн танруу хандах ярих үед хийж байгаа зүйлээ түр орхиод түүнд анхаарлаа бүрэн төвлөрүүлж бай.
• Сонсож сур.
Бусдыг ашиглаж өөртөө анхаарал татахаас зайлсхий. Та бусдыг эхлээд сонсож байж бусдад өөрийгөө сонсгох эрхийг авдаг юм.
• Тодорхойгүй зүйл байвал асуулт тавь.
Өөртэй чинь ярьж байгаа хүнд аливааг нухацтай боддог бөгөөд хариуцлагатай ханддаг гэдгээ батлан илтгэх үүднээс нухацтай асуултуудыг тавьж бай.
• Нуруугаа тэгш байлга.
• Анхааралтай байдлаа сайжруулах үүднээс нуруугаа тэгш зөв байлга. Таны анхааралтай байдал таны биеийн зовиур болон ядарсан байдал саад болох талтай.
• Анхаарал сарниулах зүйлсээс зайлсхий.
Аливаа анхаарал сарниулах зүйлсийг үгүй болгосноор бусдад анхаарлаа бүрэн хандуулж бай. Та нэг дор нэгээс илүү зүйлийн тухай бодож чадахгүй.
Хэр анхааралтай хүн гэдгээ үнэлж дүгнэх нь
• Хүмүүс тантай ярьж байхад та тэдэн рүү хардаг уу ?
• Аливаа ярилцлагын дараа та чухал хэсгийг эргэн санадаг уу?
• Хүнээс зааварчилгаа авахдаа та зөв ойлгосон эсэхээ баттай болгон шалгадаг уу?
• Та бусалтай юм ярихдаа нуруугаа эгцлэн сууж эсвэл зогсдог уу?
• Та өөрийн үйлдэл, хэл яриа, хувцаслалтаар бусдын анхаарлыг сарниулдаг уу?
• Хамгийн сүүлд та хэзээ, хүнтэй ярьж байхдаа тэмдэглэл хөтөлсөн бэ?
Би дараах зүйлсийг хэрэгжүүлнэ.
Үүнд:
• Хүмүүсийг надад хандан ярихад өөдөөс нь харах болно.
• Ойлгомжгүй зүйл байвал асууж тодруулна.
• Зөв сууж цэх зогсоно.
• Бусдын анхаарлыг өөртөө татахгүй.
• Ам, нүд, чих, гар, хөлөөрөө анхаарал сарниулахгүй
Сэтгэгдэл үлдээх: